УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж буй. Уг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй гаргасан саналуудыг дэмжих томъёоллоор санал хурааж эхлэв. Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг гаргажээ.
Тэгвэл уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 50.4 хувийн саналаар дэмжлээ. Шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажиллаж байгаа билээ.