Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио цамхагт Хакүхо аваргын 8 ханатай монгол гэрийг барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргал аваргын монгол гэр Токиогийн олимпын наадмын үеэр Монгол Улсаа сурталчлах юм.

Энэхүү монгол урчуудын бүтээсэн 8 ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг тун удахгүй Япон улс руу зөөвөрлөх юм байна. Харин уг чамин хийцтэй монгол гэр Монголын үндэсний олимпын хороонд хадгалагдаж байгаа бөгөөд Токиогийн олимпыг угтсан хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд Токио цамхагт барих юм.

Монгол үндэсний урлаг, соёлын бахархал болсон энэ гэрийн тооно болон баганан дээр Бөртө чоно, Гоо маралаас улбаасан гэдгийг суурь болгож босгосон Чингис хаан Нэгдсэн Их Монгол Улсаа байгуулсныг бэлгэдлийг тод илэрхийлж чимэглэсэн сийлбэртэй байна.

Түүнчлэн Их хааны түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлж, их гүрэн улсаа байгуулахад үнэн шударгыг эрхэмлэгч өрлөг сайдуудыг уг тоононд багтаажээ. Тоононы төвд улсын дээд захирагч Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрслэгджээ. Тоононы хүрээнд хаант төрийн 9 эх бэлгэдлийг 9 эрдэнээр чимэглэн цаг хугацааны үргэлжлэл болох 12 жилээр хослуулсан байна.

ЭМЯ: 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ЭМЯ: 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.