Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өнөөдөр /2020.09.30/ Эрүүл мэндийн яам шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1159 хүнд хийсэн шинжилгээний хариунаас вирус илрээгүй. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 305 нь эдгэсэн. Сувиллын ажиглалтад найм, гэрийн ажиглалтад гурван хүн юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д найман хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байгаа аж. Эдгээр хүмүүсийн зургаан нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.

Уолт Дисней компани 28 мянган ажилтнаа цомхотгож байна
Уолт Дисней компани 28 мянган ажилтнаа цомхотгож байна
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.