Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Яармагийн гүүрийн ажил үерээс болж хойшилсон ч 9-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зам, гүүрийн бүтээн байгуулалтын асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр,

"Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил зарим нэг шалтгааны улмаас хуваариасаа бага зэрэг хойшилж байна. Тодруулбал 2010 оны үед хийгдсэн Туул голын чиглүүлэгч далан сэтэрсэн. Үүнээс шалтгаалж гүүрийн урд хэсэг рүү ус орсон. Байгаль цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа алдаж байгаа хэдий ч ирэх 9-р сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт далан бэхжүүлэх буталсан чулуун сууриа авч дууссан.

Мөн Содон хорооллын араар Гэмтлийн эмнэлгийн зам руу нийлэх 6 эгнээ замын ажил үргэлжилж байна. Харин нэг айлтай холбоотой газар чөлөөлөлтийн асуудлын улмаас ажил бага зэрэг удааширсан байдал бий. Гэхдээ гүүрэн байгууламжууд болон дэд бүтцийн ажлууд нь хийгдэж байна" гэв.

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна
Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.