ТАНИЛЦ: “Big Gee”-ийн тоглолтод урилгаар оролцох гадаад уран бүтээлчид

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 59 секунд

Монгол реппер "Big Gee" дөрөв дэх бие даасан тоглолтоо тун удахгүй хүргэх гэж буй. Түүний “The Legacy” тоглолт энэ сарын 24-нд буюу энэ Бямба гарагт “Hit Park”-д зохион байгуулагдах юм. Тус тоглолтод Буриад болон Солонгос улсаас нийт 7 уран бүтээлч, DJ нар оролцож байгаагаараа онцлог. Уран бүтээлчдийн танилцуулгаас хүргэж байна.

Алдарт "Салхиар чам руу" киноны дуу болох “Bk Love” дуугаараа олны танил болсон MC Sniper буюу Kim Jung-Yoo тоглолтод ороцлож, уран бүтээлээ хүргэнэ. 2002 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж байсан тэрбээр Солонгосын хөгжмийн салбарт хэдийн өөрийн байр сууриа тогтоосон уран бүтээлч юм.

Солонгосын "Underground Hip Hop"–ийн нэгэн том төлөөлөл болох Deepflow буюу Ryu Sang-Gu урилгаар оролцож, уран бүтээлээ хүргэнэ. Тэрбээр 2016 оны “Korean music awards”-аас “Best Hip Hop song”, 2020 оны “Korean hip hop awards”-ааc “Best collaboration” шагнал авч байсан. Солонгосын Reggar урсгалын “хаан” гэгддэг “Sajah Records” –ийн үүсгэн байгуулагч Skull буюу Jo Sung-Jin. 2023 онд Big Gee-ийн "Яасан" дууны remix дээр хамтран ажиллаж байв.

Дэлхийд 11–т бичигдэж буй Тайландын "ILLUZION CLUB"–ийн албан ёсны MC–р ажилладаг, 20 гаруй жил олон улсын энтертайнмент салбарт ажиллаж буй Бельги улсын DJ & MC Ricky Jay мөн оролцоно.

Солонгосын эмэгтэй DJ нарын төлөөлөл болсон “The Highest Entertaiment”–ийн DJ YouKeep ч мөн ирнэ. Өмнө нь "Choco Club"–ийн урилгаар Монголд 2 удаа ирж байсан удаатай. “World DJ Festival” , “Ultra Music Festival”, "Waterbomb Festival” зэрэг дэлхийн томоохон хөгжмийн тайзнаа тогтмол уригддаг нэгэн.

Сүүлийн жилүүдэд олон улсад танигдаж сонсогч фенүүдийнхээ хүлээлтийг үүсгээд буй “Nubreed” энтертайнментийн DJ Ashiko ирнэ. Тэрбээр 2023 онд DJ Anemag Asia–ийн топ 15-т бичигдэж байсан юм.

Тасалбар shoppy.mn болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна. Тасалбарыг авах https://shoppy.mn/products/the... холбоосоор авах боломжтой.

- Энгийн тасалбар – 80,000₮

- HOMIES БАГЦ буюу 3 найзын тасалбар

– 180,000₮ - 5 найз – 300,000₮

- VIP тасалбар 400,000₮

Ерөнхий ивээн тэтгэгч: @hellobrand_od @big_gees_foods

Тоглолтын шар айраг: @chass_brand @foxie_beev

Дэмжигч байгууллагууд: @timberlandmongolia_ @oxbarmongolia @__kickz4life

Т.Доржханд: Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд ЗГ нийлүүлэлт дээр анхаарч байгаа
Т.Доржханд: Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд ЗГ нийлүүлэлт дээр анхаарч байгаа
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!