Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд ЗГ нийлүүлэлт дээр анхаарч байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Шадар сайд Т.Доржханд танилцууллаа. Тэрбээр,

"Эрчим хүчний дутагдлын асуудал байгаа. Энэ дутагдлыг нөхөхийн тулд нийлүүлэлт дээр Засгийн газар анхаарч байгаа. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок удахгүй ашиглалтад орно. Нөгөөтэйгүүр, эрчим хүчний өрийн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр бид аль болох эрчим хүч, дулааны алдагдалгүй хэрэглээг дэмжсэн хөтөлбөрүүдийг танилцуулна. Мэдээж, богино хугацаандаа хязгаарлалт байна. Манай технологи хуучин, нийлүүлэлт хоцрогдсон маш хүнд байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.

Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Үүнийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдээд байх боломжгүй. Тиймээс энэ салбар руу хувийн хөрөнгө оруулалт хийх зах зээлийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгаа" гэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Монгол Улсын Үндсэн хууль“ сэдвээр контент бэлтгэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Монгол Улсын Үндсэн хууль“ сэдвээр контент бэлтгэнэ
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.