“Robot Challenge 2024” олон улсын роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийлбэр дүнгээр III байр эзэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

БНХАУ-ын Бээжин хотод 8-р сарын 8-наас 11-ний хооронд зохион байгуулагдсан “Robot Challenge 2024” тэмцээнд дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчин, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, 300,000 оролцогч өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар хот, Орхон, Ховд аймгийн Зохион бүтээгчдийн академи болон “Орхон Эмпати”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” сургуулийн 50 гаруй тамирчин насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сурагч гэсэн ангиллаар амжилттай оролцсон юм.

Тэмцээний амжилтаас дурдвал:

  1. Алтан медаль:
    • Мега сумо (Радио удирдлага) Adult - Б.Батзаяа, Б.Эрхэмзаяа
    • Robot rugby (Senior ангилал) - Г.Тамир, Э.Санчирболд, Ч.Давхарбаяр (“Монгол тэмүүлэл” сургууль)
  2. Мөнгөн медаль:
    • Мини сумо (Радио удирдлага) Adult - Т.Баатархүү, Т.Энхсайхан, Б.Эрдэнэчимэг (Зохион бүгээгчдийн академи)
    • Robot rugby (Senior ангилал) - С.Ананд, Б.Бишрэл, Г.Нямбаяр (“Шинэ эхлэл” сургууль)
    • Мега мумо (Радио удирдлага ) Adult - Б.Шагай, О.Анар-Эрдэнэ, С.Эрхэмбаяр (ШУТИС-МИС)
    • Мега сумо (Радио удирдлага) Senior - Б.Батхишиг, Г.Хаш-Эрдэнэ (“Монгол тэмүүлэл” сургууль)
    • Мега сумо (Автомат) Adult - Г.Шинэ-Од /багш/, Г.Уужим, Б.Батхишиг
  3. Хүрэл медаль:
    1. Мини сумо (Senior ангилал) - Б.Ган-Эрдэнэ, Б.Тэмүүжин (“Орхон эмпати” сургууль)
    2. Robot rugby (Senior ангилал) - З.Билгүүндалай, Х.Билигжаргал, Б.Бэлгүтэй (“Шинэ эрин” сургууль)
    3. Unknown mission (Senior ангилал) - Г.Тод-Од, М.Ариг (“Монгол тэмүүлэл” сургууль)
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ бараалхав
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ бараалхав
 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийг “кноп“-ндоо хүрэхгүй байхыг уриалж, МАН-ын бүлэг даваа гарагийн 10:00 цаг хүртэл завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!