“Хурд Рапид“ хорооллын хогийн пункерт гал гарч, иргэдийг утаажилтын бүсээс гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө ХУД-ийн нутаг дэвсгэр, "Хурд Рапид" хорооллын 3-р байрны хогийн пункерт гал гарсны улмаас утаа тархсан тул иргэдийг утаажилтын бүсээс гаргасан байна. Тодруулбал, тухайн байрны иргэн оршин суугчдын группдээ,

"3-р байрны 1-р орцны хогийн пункер өчигдөр шатаж гал гарлаа. 7 давхарт нэг орк нь тамхи татаад галаа бүрэн унтраахгүй хогийн пункерт хийсэн байна. Бүүр "орк"-оо тийм л мал байна шүү дээ. Хар шөнө гэртээ угаартаж үхэх шахлаа. 7,8,9 давхарт маш их угаар болсон болохоор шөнө 01:30 цагийн үед оршин суугчдыг гадаа гаргасан.

Нэг хэнэггүй балай юмнаас болж хар шөнө угаар дунд нялх нойтон хүүхдээ дагуулаад гарах бас л. Зарим нэг хөдөө цөлд ганцаараа амьдарч байгаа аятай байдаг малнууддаа хэлэхэд, наад тамхиа орцонд татахаа болиод гараад тат. Гал бол тоглоом биш. Нэг малаас болоод гэмгүй иргэд хохирмооргүй байна. Энэ анх удаа ч биш өвөл бас яг шөнө 00:00 цагийн үед гал гарч байсан. Тэр угаар нь 4, 5 хоног байсаар л байсан. Астматай хүмүүс бол угаартаж үхэхээр шүү. Манайхан бас орцонд тамхи татаж байгаа хүнд гадаа гараад татаарай гээд бас хэлж байгаарай. Дор бүрнээ жаахан соёлтой, хариуцлагатай байя" гэжээ.

МУИС-ийн III байрны шинэ барилга 2025 оны IV улиралд ашиглалтад орно
МУИС-ийн III байрны шинэ барилга 2025 оны IV улиралд ашиглалтад орно
 
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!