
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгч байна. Энэ үеэр тэрбээр "Есдүгээр сарын 1-ний Ням гарагт нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ жил есдүгээр сарын 1 Ням гарагт тохиож байгаа. Тэгэхээр СӨБ болон нэг, зургаадугаар ангийн сурагчдын эцэг, эхчүүдэд нээлттэй өдөрлөг байдлаар зохион байгуулна. Нүсэр бус төсөр байдлаар энэ ажлыг зохион байгуулна. Есдүгээр сарын 2-ноос хичээл шууд ороод явна. Харин МСҮТ болон их, дээд сургуулиуд есдүгээр сарын 2-ны Даваа гарагт нээлт болон хичээлээ эхлүүлнэ" гэв.