ЦЕГ-ын Дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилсон билээ. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сахилга хариуцлага, дотоод хяналт шалгалт хариуцсан Дэд даргаар ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулд хандан "Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүн цагдаагийн байгууллагын удирдах түвшинд томилогдлоо. Таны эрхэмлэж ажиллах ёстой хамгийн нэгдүгээр зүйл бол монгол хүний эрх, эрх чөлөө. Үүнээс илүү үнэтэй зүйл байхгүй. Хоёр дахь зүйл нь, монголын цагдаагийн байгууллагын албыг цэвэр тунгалаг байлгаж, цагдаагийн байгууллага дотроосоо алдаа зөрчил гаргасан хүмүүстэйгээ хариуцлага тооцдог, буруугүй алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага болохын төлөө таны гүйцэтгэх үүрэг өндөр байна байх. Шинэ жишиг тогтоох байх гэж найдаж байна" гэсэн юм.
О.Алтангэрэл: Цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүн удирдах түвшинд томилогдло
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.