Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн дүүргүүд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн төвийн 6 дүүргээс үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, өнөөдрөөс буюу 9 дүгээр сарын 28-наас эхлэн нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэд улсын бүртгэлтэй холбоотой хуулийн этгээдийн мэдээлэл, лавлагаа, үйлчилгээг авах боломжтой болж байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, үйлчилгээний төвлөрлийг сааруулах үүднээс ийнхүү дүүргүүдэд шилжүүлж байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын 100 айл дахь үйлчилгээний хоёрдугаар байранд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхгүй болсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн газраас мэдээлэв. 

Казахстанаас тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирнэ
Казахстанаас тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо ирнэ
 
О.Батнайрамдал: Дараагийн 40 жилд Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээнэ шүү
О.Батнайрамдал: Дараагийн 40 жилд Эрдэнэт үйлдвэр Монгол Улсыг тэжээнэ шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.