Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдо бөхийн холбоо: Д.Дандий-Ядам нь олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд "Реппер Дандий мандат зүүсэн, улсын мөнгөөр олимп үзэж байна" гэх утга бүхий мэдээлэл гарсан. Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан Монголын Жүдо бөхийн холбооноос "Дандий нь Жүдо бөхийн холбооны Гадаад харилцааны менежер тул олимпын наадмыг зорьсон" гэх мэдээллийг өгөөд байсан. Мөн түүнийг хувийн зардлаар олимпт очиж ажилласан хэмээн мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Д.Дандий-Ядам нь Монголын Жүдо бөхийн холбоонд “Гадаад харилцаа хариуцсан менежер” албан тушаалд 2021 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд “Парис-2024” зуны олимпын наадамд хувийн зардлаар зорчиж ажилласан болно. Олон улсын олимпын хороо болон олон улсын жүдо бөхийн холбоо нь бүртгэлгүй албан бус этгээдэд аливаа мандатыг дур зоргоор олгодоггүй болохыг мэдэгдье" гэжээ.

Б.Анударь: Манайд хогоо нийлүүлж байгаа дийлэнх СӨХ-ны үйлчлэгч нар нь өөрсдөө хогоо ялгаж өгдөг
Б.Анударь: Манайд хогоо нийлүүлж байгаа дийлэнх СӨХ-ны үйлчлэгч нар нь өөрсдөө хогоо ялгаж өгдөг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд