Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилсон тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр танилцуулахдаа "Z" үеийн төлөөлөл гэдгийг онцоллоо.
Ч.Төгсдэлгэр нь "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг болон Ёокохамагийн Үндэсний их сургуулийг төгсжээ. Мөн тэрбээр хотын төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тодруулбал, 2023 онд Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.
Ч.Төгсдэлгэр хэлэхдээ "Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулъя гээд ирсэн. Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, аюулгүй байх ёстой" гэсэн юм.