Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 9,10-нд үргэлжилсэн усархаг бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Орхон/Сүхбаатар/, Хараа /Дархан/, Туул / Улаанбаатар-Алтанбулаг / Онон, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсан/ мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Орхон /Орхонтуул/, Хэрлэн / Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх /Ялалт баг/ Туул /Лүн/, Хурх, Барх, Онон, Балж зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-200 см даван хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

RAIN SUPER CONCERT: Найзууд, хосын тасалбар худалдаанд гарлаа
RAIN SUPER CONCERT: Найзууд, хосын тасалбар худалдаанд гарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.