Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголт аравдугаар сард хийгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байна. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож байгаа юм.

Иймд III улирлын буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээлжээ. Мөн НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд аравдугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яам хийжээ.

Нийслэлд нэг сая мод тарина
Нийслэлд нэг сая мод тарина
 
Төмөр замын газар байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Төмөр замын газар байгуулах тогтоолын төслийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.