Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд нэг сая мод тарина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төв байгуулж, иргэдэд зориулсан Экологийн боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музейг нээлээ.

Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан Экологийн боловсрол олгох төвд Баянгол дүүргийн 50 гаруй иргэнд мод үрсэлгээ, арчлалт, хамгааллын сургалт зохион байгуулав. Үрсэлгээний төвөөс жил бүр дунджаар 40 мянга орчим тарьц, суулгац ургуулан, хотод нэг сая мод ургуулахыг зорьж байна. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлыг сурталчлах музейг байгуулсан юм.

Төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа. Тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн, төгсөгчдийг оролцуулж, гэр хорооллын айл өрхөд тарааж, мод суулгаснаар хөрсний бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ач холбогдолтой.

Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг Засгийн газар шийднэ
Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг Засгийн газар шийднэ
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.