Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давж үерлээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгийн чиглэлд Сэлэнгэ, Хараа, Орхон гол үертэй байна. Хэнтий аймгийн Дадал сум орчимд Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгджээ.

Мөн Босгын гүүр-Улаанбаатар-Алтанбулаг болон Лүн сумын чиглэлд Туул гол үерийн аюултай түвшинг давсан талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. Дорнод, Эрээнцав орчимд Эг, Улз гол, Хонгон-Чойбалсан чиглэлд Хэрлэн гол үерийн түвшинг 5-35 см давж, үерийн аюултай түвшинд хүрсэн байна.

Түүнчлэн Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан чиглэлд Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн гол хүчтэй үерлэжээ. Маргааш буюу наймдугаар сарын 07-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см тус тус нэмэгдэх хандлагатай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Иймд жолооч тээвэрчид та бүхэн орон нутгийн замд зорчихдоо үер усны аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчино уу.

Багш нарын цалин хангамж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов
Багш нарын цалин хангамж, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.