Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самрыг ястай нь идсэн хүүхдүүдэд мэс засал хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Бага насны хүүхэд самрыг ястай нь зажилж, идсэнээс гэдэсний түгжрэлд өртөх болсныг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч В.Гантулга анхааруулав. Тухайлбал, энэ сард 2-4 настай хүүхдүүд уг шалтгаанаар тус төвд хандаж, мэс засал хийлгэжээ.

“Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ самар цөмөхийг зааж, сургаагүй хэрнээ хараа хяналтгүй хэрэглүүлж байна. хүүхдүүд самрыг ястай нь зажлаад, идчихдэг тул ходоод, гэдэс нь түгжирч, мэс засал хийлгэх хэмжээнд хүрдэг. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдээ зөв хооллож, эрүүл мэндэд нь анхаарна уу” хэмээн зөвлөв.

 

АНУ-д халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж магадгүй
АНУ-д халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж магадгүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.