Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д халдварын шинэ тохиолдол огцом нэмэгдэж магадгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

АНУ-д намар, өвлийн улиралд “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид таамаглажээ. Тус улсын зарим муж улсад цар тахалтай холбоотой хязгаарлалтуудаа сулруулсаар байна.

Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн тооцоолсноор, АНУ-д 12 дугаар сарын эцэс гэхэд халдварын улмаас өдөрт нас барах хүний тоо 765-аас 3000-д хүрч нэмэгдэж болзошгүй гэнэ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д 7093285 хүн халдвар авч, 20466 хүн нас барсан байна.

АНУ-д халдварын үзүүлэлтүүд 10 дугаар сарын эхэн үеэс өсөж, оны эцэс хүртэл огцом нэмэгдэх төлөвтэй байна гэж Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн дарга, доктор Крис Мюррей мэдээлжээ. Түүнчлэн Европт халдварын үзүүлэлтүүд хэдийн нэмэгдэж эхэлсэн байж магадгүй гэдгийг тэрбээр анхааруулжээ.

К.Мюррейн тайлбарласнаар, “Зарим муж улсад халдварын тохиолдлын тоо буурч байгаатай холбоотойгоор хүмүүс анхаарал болгоомжоо сулруулж байгаа тул бусдаас халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Мөн хүйтний улиралд хүмүүс дотор байхыг илүүд үзэх тул халдвар тархах магадлал улам өсөх төлөвтэй байгаа ажээ”.

Дорнод бүсийн аварга Миами Хит
Дорнод бүсийн аварга Миами Хит
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.