Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2025 онд Улаанбаатар хотод метроны бүтээн байгуулалт эхэлнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар метроны ажлын үйл явцтай холбоотой мэдээллийг өгсөн. Тэрбээр "Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна. Нэгдүгээр үе шатыг 2024 аравдугаар сарын 1-нд зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тендер шалгаруулалтын хоёр үе шат дууссаны дараа 2025 онд Улаанбаатар метроны бүтээн байгуулалт эхэлнэ. Метроны ТЭЗҮ анх 2014 онд хийж дууссан. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон. Сүүлд зөвлөх үйлчилгээний тендерийг зарлахаас өмнө дахин ТЭЗҮ-ийг нягтлах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс 1 тэрбум 350 сая ам.долларын төсөвт өртөгт багтааж 17.5 км метроны ажлыг гүйцэтгэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг II үе шаттай зохион байгуулна. Үүний бэлтгэл ажил болгож метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг 2 үе шаттай зохион байгуулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Дова инженеринг” компани түншлэлийг тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд шалгарсан. Түншлэлийн туслан гүйцэтгэгчээр Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компани ажиллана. Уг түншлэлтэй зөвлөх үйлчилгээний гэрээг 2024 оны долдугаар сарын 5-нд байгуулсан” гэдгийг онцлов.

“Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг наймдугаар сард зарлана“
“Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг наймдугаар сард зарлана“
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.