Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг наймдугаар сард зарлана“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепцыг болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Тэрбээр “Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Мөн тус замаас эх авч, Их тойрууг тойрсон тойрог хурдны замыг байгуулах ажлын олон улсын зөвлөх үйлчилгээний тендерийн (PMC) эх үүсвэрийг улсын төсөвт суулгах шийдвэрийг гаргууллаа. Баянзүрхийн товчооноос Дархан-Уул аймаг явах хурдны замтай холбогдсон 35 км трасс зам байхаар төлөвлөж байна. Дээрх хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын бага тойруу хэсгийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Мөн “Go Mongolia” буюу Өөдөө тэмүүлэх гүүр нь Туулын хурдны замаас эх авна. Богд уулын урд байрлах Кувейтийн ам орчимд буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд төрийн захиргааны нэгдсэн төв байрыг барьж, шинэ суурьшлын бүсийг тэлнэ. Цаашлаад Шинэ зуун мод хоттой холбогдсон Богд уулын урд тал руу Улаанбаатар хотын шинэ суурьшлыг тэлэхээр төлөвлөсөн гэлээ.

Туул голд живсэн 68 настай эмэгтэйн цогцсыг олжээ
Туул голд живсэн 68 настай эмэгтэйн цогцсыг олжээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.