Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өчигдөр хуралдаж, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан хэрэг явдал болон хүний эрхийн зөрчилтэй холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон байдаг. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ухаангүй байгаа хүний гавлаж байгаад эмчилж болдог юм уу" гэж ШШГЕГ-ын дарга Б.Нандинболороос асуусан юм. Түүний асуултад ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "Гавлаж байгаа эмчлэх нь хүн ёсонд нийцэхгүй. Тиймээс энэ асуудалд талийгаачийн ар гэрээс уучлалт хүссэн" гэлээ.