Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцож буй 32 тамирчны медалийг буухиаг эхлүүлж, жүдо бөхийн төрөлд Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү баярт үйл явдлын дараагаар Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж MNB Спорт суваг-ийн ярилцлагад орж, сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр "н.Очирбат багш нь ийш тийш тэмцээнд нь аваад л явна. Медаль авбал сураг нь сонсогдоно. Медаль авахаараа төрсөн гэр рүүгээ өгөөд л явуулчихдаг юм" гэжээ.
Түүний ээж Д.Цоождулам "Охин маань "Би бөмбөрцгийн охин болно" гэж хэлж байсан юм. Болох л юм байлгүй гэж дотроо бодож явлаа шүү дээ. Одоо ёстой л хэлсэн амандаа хүрлээ дээ. Хүүдээ их баярлаж байна. Тэмцээнийг нь үзсэн. Дэлхийн аваргаас хойш ханьтайгаа байнга үздэг болсон. Доороо нэг охин дүүтэй. Охин дүү нь бас барилддаг байсан. Тэгээд аав нь нэг гэрт нэг бөх байя гээд өөр мэргэжил сонгож байсан" гэв.