Парис 2024 олимпын наадам үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн болон дэлхийн шинэхэн аварга, ОУХМ Б.Баасанхүү эхний учраагаар Мальта улсын Катрина Эспоситотой өрсөлдөнө. Тэрбээр 23 настай, анхны Олимпийн наадамдаа оролцож байгаа тамирчин. Амжилтуудаас нь дурдвал Африк тивийн нээлттэй тэмцээний 3 медальтай, 2023 оны Жүдо бөхийн ДАШТ-ий 9-р байрт орж байсан, залуу тамирчин юм. Дараагийн учраанд Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай нь хүч үзэх юм.
Тамирчдын барилдаан Улаанбаатарын цагаар 16 цагаас эхэлнэ.