Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын товд багтсан Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолын төслийг хэлэлцэх хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул асуулт тавьж саналаа хэллээ.
Тодруулбал тэрбээр "Жил бүр нийслэлийн өмчид бүртгэлтэй барилга, байгууламж, эд хогшлыг насжилтаас нь хамаарч акталж ирсэн. Гэхдээ хэвийн ажиллаж байгаа зүйлсийг акталж, түүнийг нь хувь хүн болон байгууллага завших тохиолдолд хяналт алга. Тухайлбал 2016 онд манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн акталсан усны машин байгууллагын логотойгоо орон нутагт 2, 3 жил хэвийн ажилласан мэдээлэл надад бий. Энэ мэт төрийн өмчид бүртгэлтэй эд хогшил, барилга байгууламжийн ашиглалт, насжилтыг бодитоор тогтоох, засварлаж шинэчлээд дахин ашиглах асуудлыг судалж, хяналттай болгомоор байна" гэв.