Тахилтын уулзвараас Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан хүртэлх 15.7 км авто замыг анх 1978 онд барьж байжээ. Тодруулбал, ашиглалтад орсноос хойш огт засвар шинэчлэлийн ажлыг хийгээгүй байсан тул энэ онд тус замыг нийт 21.8 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэхээр болсон байна. Уг төсөвт өртгийг Улаанбаатар хотын бондоос гаргахаар төлөвлөжээ.