Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхэд эцэг, эхчүүдээс дэмжлэг авдаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

БШУ-ны сайд П.Наранбаяр сайдаар томилогдсоноос хойших анхны шуурхай хуралдаанаар хийж, боловсролын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзан зарим агентлаг, газруудад үүрэг даалгавар өгч, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өглөө.

Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны зардлыг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хүрээнд эцэг, эх, асран хамгаалагчаас тодорхой мөнгөн дэмжлэг авах байдлаар өдрийн хоолны чанар, хүртээмжийг сайржуулах хуулийг хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал 3000 төгрөг байгаа билээ. Цаашид хүүхдийн хоолны шим тэжээлийг нэмэгдүүлэх замаар өсөлт, хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайржуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахаар болжээ.

Дашрамд мэдээлэхэд, урьдчилан тооцооллоор 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 292,359 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаа бол үүний 142,150 хүүхэд нь нийслэлд харъяалагдаж буй аж.

ГХЯ-ны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн пүрэв гараг хүртэл хаалаа
ГХЯ-ны баруун талын авто замыг өнөөдрөөс эхлэн пүрэв гараг хүртэл хаалаа
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.