Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод баяр наадмын өдрүүдэд гурван том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас хүргэлээ. Он гарсаар усны ослын 80 тохиолдол бүртгэгдэж, 65 хүн амь насаа алджээ. Үүний 52 нь том хүн, 13 нь хүүхэд байсан аж.

Харин Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод гурван том хүн, хоёр хүүхэд усанд осолдож эндсэн харамсалтай тоо бүртгэгджээ.

УЦУОШГ-аас ирэх наймдугаар сард мөн хур бороо элбэг байх бөгөөд олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэйг анхааруулж буй юм.

Иймд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөлөө

Наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
Наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.