Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдаад буй.
Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон аж.