Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-иудад нийт 4.217 багшийн сул орон тоо үүсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Ерөнхий боловсролын мэргэжлийн багшийн хангалт 99.5 хувьтай байгаа бол СӨБ-ын мэргэжлийн багшийн хангалт 92 хувьтай байна.

Бага, дунд боловсролын салбарын албан ёсны статистик мэдээгээр ерөнхий боловсролын сургуулиудад нийт 4.217 багшийн сул орон тоо үүсээд байна. Үүний 2.419 нийслэлд байгаа аж.

Тэгвэл 2023-2024 оны хичээлийн жилд нийт 25 их, дээд сургуульд багш хөтөлбөрөөр 2727 оюутан суралцан төгсөж, багш мэргэжлийг эзэмшсэн байна. Мөн 3 болон 4 дүгээр курсэд багш хөтөлбөрөөр 3998 оюутан суралцаж байна.

Багшийн сул орон тоог нөхөх, багш дутагдалтай цэцэрлэг, сургуулиудад чиглэсэн дараах цогц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Төгсөгчдийг ажилд зуучлах, ажлын байраар хангахад чиглэсэн "ЗӨВЛӨМЖ-ЧИГЛЭЛ"-ээр хангах;
  • Багш дутагдалтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд хичээл заах боломжийг нээх /захирал, сургалтын менежер, арга зүйч... гэх мэт/
  • Тэтгэвэр тогтоолгосон багш нарыг эрүүл мэндийн байдал өөрийн хүсэлтийг харгалзан үргэлжлүүлэн ажиллуулах;
  • Багш хөтөлбөрөөр суралцаж буй төгсөх курсийн оюутныг цалинтай дадлага хийх, дадлагажингаа цалинтай ажиллуулах;
  • Шинжлэх ухааны чиглэлээр төгссөн бакалаврын зэрэгтэй иргэдийг хөрвөх сургалтад хамруулах;
  • Их дээд сургууль, коллежийн багш нарыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд цагаар ажиллах боломжийг нээх;
  • Хүүхэд асрах чөлөөтэй /гэх мэт/ багш нарыг богино цагаар ажиллах зохицуулалт хийх;
  • Багшийн мэргэжилтэй ч өөр ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдэд цагаар хичээл заах боломжийг нээх шаардлагатай байгаа юм байна.
ТАНИЛЦ: Драмын театрын зүүн талын замыг хааж буйтай холбоотойгоор түр өөрчлөлт орж буй нийтийн тээврийн 16 чиглэл
ТАНИЛЦ: Драмын театрын зүүн талын замыг хааж буйтай холбоотойгоор түр өөрчлөлт орж буй нийтийн тээврийн 16 чиглэл
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.