“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2024” үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.
- Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
- Цам харайх ёслол
- Мандал өргөх ёслол
- Урлагийн тоглолт
- Морьтны үзүүлбэр
- Балин, тосон урлалын тэмцээн
- Унзад, голч лам нарын тэмцээн
- Номын мэтгэлцээний тэмцээн
- Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
- Үндэсний сур харвааны тэмцээн
- Уухай шагайн харвааны тойром
- Морьт харвааны тэмцээн
- Морьтон баатрын үзүүлбэр
- Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно.