Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морьт эргүүлийн үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор 2010 онд 112 сая төгрөгийн төсвийг НИТХ-аар шийдвэрлүүлж байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан 1 дүүргүүдийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд морьт эргүүлд 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Ташрамд дурьдахад, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4 дэх хэсэгт “Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх” гэж заасны дагуу 2010 онд Нийслэлийн аялал жуулчлал, үндэсний онцлогийг харуулсан Морьт эргүүлийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор 112 сая төгрөгийн төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлж байжээ.

Тухайн хөрөнгөөр адууны жүчээ барих зардал, ОХУ-аас “Будейн” үйлдвэрийн 20 тооны адуу худалдан авч, албаны адуун сүргийг бүрдүүлж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мал бордох гэх газар жүчээ байгуулсан бөгөөд тухайн үед хариуцсан нэгж байгаагүй учир Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газарт хариуцуулан улирлын чанартай тус тус үүрэг гүйцэтгүүлж ажиллаж байсан байна.

Н.Мягмар: Допингийн хариуг нуусан зүйлгүй. Ажлын зохион байгуулалттай холбоотойгоор өнөөдөр мэдээлж байна
Н.Мягмар: Допингийн хариуг нуусан зүйлгүй. Ажлын зохион байгуулалттай холбоотойгоор өнөөдөр мэдээлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.