Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран мэдээлэл хийж байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж байгаа юм. Энэ үеэр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар дараах мэдээллийг өглөө.