Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн “Ерөө голын гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Ё нь “Ерөө” голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т энэ сарын 14-ний өдөр ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран иргэн Ё /30 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг хийж байна.
Мөн Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн “Хуучин модон гүүр” гэдэг газар гэр бүлийн хамт амарч байсан иргэн Б нь “Туул” голын усанд сэлж байгаад живсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдөр ОБГ-т ирсэн бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, иргэн Б /21 настай, эрэгтэй/-ийг эрэн хайж байна.