Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Аймгийн арслан цолтой зургаан бөх Улсын начин цолын болзол хангалаа.
Тодруулбал,
1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал
2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т.Довчинсэмбээ
3. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат аймгийн арслан Г.Дармаажанцан
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаа
5. Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Л.Энхсаруул
6. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн арслан Т.Төрболд нар болзолоо хангажээ.