Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Ням гарагт хамгийн их гардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 18,000 гэмт хэрэг бүртгэгджээ.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,120 хэрэг буюу 22.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2,910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн байна. 
Мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 17,790 иргэн хохирсноос согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэгт 4,125 иргэн хохирсон байна. Үүнээс 1,517 буюу 36.7 хувь нь эмэгтэй, 150 буюу 3.6 хувь нь хүүхэд өртөж хохирчээ.
Нийт гэмт хэргийн 51.3 хувь нь гэр, орон сууцанд, 22 хувь нь гудамж талбайд, 9.5 хувь нь олон нийтийн газарт, үлдсэн хувь нь төрийн болон төрийн бус байгууллагад, авто зам, аж ахуйн нэгжид үйлдэгджээ.

Мобиком корпораци Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа
Мобиком корпораци Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 9 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд