НБЭ-ийн плэйоффийн Дорнод бүсийн аварга шалгаруулах цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болсон билээ. Тус тоглолтод Миами хит баг хожсон бөгөөд өнөөдрийн тоглолтын "БААТРААР" Тайлэр Хэрро тодорсон. Түүний тоглолтын талаар болон ур чадварын талаар ESPN-ий сэтгүүлч, аналаст Майк Шмитц хэрхэн онцолсон талаар хүргэе.
Хэрро Бүх одод болох замналаа тодорхойллоо
Тайлор Хэрро плэйоффийн сайн тоглолтоо үргэлжлүүлсээр байна. 36 минутад 37 оноо авснаар анхны улиралдаа плэйоффийн тоглолтод сэлгээнээс хамгийн олон оноо авсан Андрю Тонигийн амжилтыг эвдлээ. Мөн НБЭ-ийн түүхэнд 21-ээс доош насандаа плэйоффийн тоглолтод 30-аас дээш оноо авсан дөрвөн тоглогчийн нэг боллоо.
Хэрро талбай дээрх шилдэг нь байж хоёр дараалан сайн тоглолоо. Тус хоёр тоглолтод нийт 72 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 39-22 довтолгоо амжилттай болгож 59 оноо авсан байна. Энэ цувралын турш 20 настай Хэрро олон жил Бүх оддын хэмжээнд тоглож буй тоглогч мэт эрч хүч дүүрэн, өөртэй итгэлтэй байж, Селтиксийн сэлгээнийхэн рүү хүртэл ширтээд авсан нь Миамигийн залуусын урам зоригийг нэмж байна.
Хэррогийн энэхүү байдал нь шинэ зүйл биш юм. Тэрээр Лексингтонд байхаасаа л өөрийгөө “Би бол оноо түүгч” (I’m a bucket) хэмээн дууддаг байсан. Гэхдээ Кентакид байсан хурдан довтолгоог л зөвхөн чадварлаг хийдэг байсан Хэрро энэ цувралд ур чадвараа ахиулан илүү тогтож тоглодог, пикэн роллоос оноо авдаг болжээ.
Хэррогийн хувьд Дэвин Бүүкэрээс сурсан ур чадваруудаа ашиглаж буй нь энэ. Хэрро Кентакид нэгдүгээр курст байхдаа 37 тоглолтод ердөө 25 удаа пикэн роллын оролдлого хийж байсан. Тэр үеэ бодвол илүү өөртөө итгэлтэй НБЭ-ийн тамирчин болжээ.
Залалтан дундаас шидэлт хийх, холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэж, нэг хөл дээрээсээ довтолгоог гүйцээж, багийнхандаа дамжуулах зэрэг тун чадварлаг тоглож байна.
Зөвхөн энэ цувралд ч бус Хэрро талбай дээрх бөмбөг эзэмшигч, шилдэг оноо түүгч болон хувьсаж байгаа нь цөөн хэдэн скаутуудын олж харсан драфтын 13 дахь сонголтын үр дүн билээ. 198 см өндөртэй хэдий ч энэ цувралд 7.5 самбар дунджилж байгаа нь тэрээр самбараас бөмбөг авах ур чадвараа ч мөн сайжруулж буйг харуулж байна.
Одоо түүнийг НБЭ-ийн Финалд харахад ганц хожил л үлдлээ.
Майк Шмитц
Тоглолтын дараа Тайлэр Хэрро “Би үүнийг Жимигийн төлөө хийж байна. Тэр финалд шалгарч үзээгүй. Түүний төлөө би сайн тоглохыг хүсэж байна. Намайг Миамид орсон цагаас хойш л тэр миний том ах байаар ирсэн” хэмээн хэлжээ.
Орчуулсан: Б. Амарбаясгалан
Эх сурвалж: www.espn.com