Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахтай холбоотой хуулийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор тун удахгүй Ерөнхий сайд сайд нараа УИХ-ын чуулганд танилцуулах юм.
Өргөн барьсан хуулийн төслийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа 16 яам, 23 сайдтай байхаар тодорхойлсон байгаа билээ. Тэгвэл тус Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан намаас Лу.Гантөмөр, Э.Одбаяр, О.Алтангэрэл, Ж.Батсуурь, Р.Эрдэнэбүрэн, С.Одонтуяа, Ц.Туваан, Ц.Баатархүү нарын нэрс яригдаж байна.
Ташрамд дурдахад, Ерөнхий сайдын зүгээс өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамыг Ардчилсан намд хариуцуулна хэмээн мэдэгдээд буй билээ.