УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаад буй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тун удахгүй хийх юм.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Мөнхсайхан, Б.Жавхлан, Ч.Номин, Б.Батцэцэг, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Б.Тулга, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахаар өрөө рүү нь орсон байна.
Магадгүй шинээр байгуулагдах Засгийн газарт сайдаар ажиллах хүмүүсээ Ерөнхий сайд дуудаж уулзаж байж болзошгүй бөгөөд Ардчилсан нам болон ХҮН намынхан төлөөллүүдээ Засгийн газарт оруулж томилуулснаар энэ шөнөдөө багтаж шинэ Засгийн газар байгуулагдах төлөвтэй байна.