Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хийжүүлсэн усны оронд цоргоноос ус уухыг ДЭМБ зөвлөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Хүүхдүүдэд хийжүүлсэн, чихэрлэг ус ундааны оронд цоргоноос ус уух дадлыг суулгах ашиг тустай гэж ДЭМБ үзэж байгаа тухай Халдварт бус өвчин, түүнтэй тэмцэх асуудал хариуцсан газрын дарга Жоао Бред мэдэгджээ.

Тэрбээр ДЭМБ-ын Европын бүсийн товчооны бэлтгэсэн “6-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн хооллолт, биеийн  хөдөлгөөний идэвхтэй байдлын заавар” хэмээх танилцуулгын үеэр ийнхүү хэлсэн байна.

Баруун болон Зүүн Европт ижил марктай худалдаалагддаг чихэртэй ундаануудын элсэн чихрийн агууламжийн хэмжээ нь ялгаатай байдгийг ДЭМБ-ын төлөөлөгч дурджээ. Тухайлбал, Их Британид чихэрлэг ундаануудад 35-40 гр элсэн чихэр агуулагддаг бол Зүүн Европт худалдаалагддаг бүтээгдэхүүний сахарын хэмжээ 10 граммаар илүү байна. Харин 6-10 насны хүүхдийн өдөрт авах сахарын хэмжээ 25 орчим гр байдаг аж.

Нобелийн шагнал гардуулах ёслолыг 12-р сард онлайнаар хийнэ
Нобелийн шагнал гардуулах ёслолыг 12-р сард онлайнаар хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд