Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нобелийн шагнал гардуулах ёслолыг 12-р сард онлайнаар хийнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 46 секунд

"2020 оны Нобелийн шагнал гардуулах ёслол болон хүндэтгэлийн зоог барих арга хэмжээг коронавирусний улмаас цуцлахаар шийдвэрлэлээ" хэмээн Нобелийн шагналын хороо өөрсдийн цахим сүлжээнд мэдээлжээ. Аравдугаар сард ШУ-ы салбарт тэргүүлсэн эрдэмтэн, судлаачдыг шалгаруулж, тодруулдаг уламжлал хэвээр үлдсэн ба ялагчдыг арванхоёрдугаар сард албан ёсоор зарлаж, ёслолын ажиллагааг онлайнаар явуулахаар болжээ. 

Харин шагнал болон үнэмлэхийг тус тусынхаа улсын Шведийн Элчин сайдын яамнаас гардаж авах юм байна. Нобелийн шагнал гардуулах ёслол өмнө нэг л удаа буюу 1944 онд Дэлхийн II дайнтай холбоотойгоор тасалдаж байжээ.

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
 
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.