Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АН-ынхан албан тушаалд шунахгүйгээр сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас хамтарсан ЗГ байгуулах талаар байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр,

"Өнөө өглөө эхэлсэн ЭЗ-ийн форум дээр АНУ-ын "CNN" агентлагийн сэтгүүлч "Танай сөрөг хүчин чинь хаана байгаа юм бэ" гэж намын дарга нараас асуусан. Гэтэл Л.Гантөмөр "ЗГ-т ч орж, сөрөг хүчнээ ч хийнэ" гэж хариулж байна лээ. Онол практикаа мэддэг хүмүүс "Худлаа ярьж байна" гэж бодно.

Яагаад гэвэл ЗГ-т ажиллаж буй хүн өөрийгөө хянана гэж байхгүй. Энэ бол хууль бусаар Засгийн эрхийг авч буй ноцтой гэмт хэрэг. АН-ынхан ийм үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

АН-ынхан албан тушаалд шунахгүйгээр сөрөг хүчний үүргээ биелүүлэх хэрэгтэй. МАН-ынхан янзыг чинь үзээд санал тавьсан байж болно. Шалгалтанд нь унаад, онигоо болж байна шүү дээ" гэсэн юм.

Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана
Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ