Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Унгар улсад Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу ажиллаж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг СААТУУЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран саатуулан баривчилсан байна.

Уг этгээд нь өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд гадаад улсад оргон зайлж Турк улсад орогнож байгаад Унгар улсад ирж Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчилсан юм.

Шилжүүлэн авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгуулж байна.

Л.Гантөмөр: ЗГ хамтарч буй энэ боломжийг ард түмний хожил болгохын төлөө хичээж ажиллах болно
Л.Гантөмөр: ЗГ хамтарч буй энэ боломжийг ард түмний хожил болгохын төлөө хичээж ажиллах болно
 
Б.Энхбаяр: Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.