УИХ-д суудалтай гурван намын дарга хамтарсан санамж бичиг байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөр "Ардчилсан нам Монгол Улсад тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө хамтарсан Засгийн газар байгуулах санамж бичгийг байгуулж байна. АН ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх ажлынхаа тодорхой хөтөлбөрийг ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжих шийдвэрээ бүх шатны хурлаасаа гаргасан.
Татварын дарамтыг бууруулахын төлөө хамтрах ёстой гэсэн зарчмын санал дээр нэгдэж байгаа. Мөн бизнесийн орчныг эрүүл болгох, бизнесийнхнийг намаар ялгаварладаггүй байхыг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллана. Мөн өнөөдөр хүртэл Монгол Улсад хэрэгжүүлж чадаагүй төслүүдээ ажил хэрэг болгох ёстой. Үүний нэг сэргээгдэх эрчим хүч. Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц.
Мөн говийн бүсэд баригдах нар салхины цахилгаан станцуудыг яаралтай барих хэрэгтэй байна. АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс эдийн засаг өсгөх, хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, бизнесийн эрүүл орчиныг бий болгох, хувь хүний эрх чөлөөг хамгаалсан хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгохын төлөө хамтарч байгаа" гэх байр суурийг илэрхийллээ.