Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг томилно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр /2024.07.05/ хуралдах товтой байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох аж. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд МАН 68 суудал авч, ялалт байгуулснаар Засгийн газраа байгуулах боломжтой болсон хэдий ч УИХ-д суудалтай намуудтай хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаж буй.

Ингэхдээ МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой тогтоолыг намын Удирдах зөвлөлөөс өнгөрөгч тавдугаар сарын 20-нд болсон намын хурлынхаа үеэр баталсан бөгөөд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдоно гэсэн үг юм.

Мөн УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэх юм. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг, МАН-аас Х.Булгантуяаг дэмжээд байгаа билээ.

ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг МАН-ын бүлгийн даргад дэмжлээ
ШУУРХАЙ: МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг МАН-ын бүлгийн даргад дэмжлээ
 
13 настай хүү шороонд дарагдаж нас барсан хэсгийн нүхийг өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг даалгалаа
13 настай хүү шороонд дарагдаж нас барсан хэсгийн нүхийг өнөөдрийн дотор булж, аюулгүй болгохыг даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.