Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засаг дарга нар нь УИХ-ын гишүүн болсон Говь-Алтай, Ховд, Өмнөговь аймгийг Засаг даргын орлогч нар удирдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болж, 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. 126 гишүүдийн дунд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гурван хүн байгаа юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан.

Тэд гишүүн болсон тул оронд нь аймгийн Засаг даргаар хэн томилогдох нь тодорхойгүй байна. Дараагийн Засаг дарга нарыг Засгийн газрын хуралдаанаар томилох учиртай. Одоогоор шинэ Засгийн газар байгуулагдаагүй учраас дээрх гурван аймгийн Засаг даргын томилгоог шинэ Засгийн газар бүрдсэний дараа томилох магадлалтай байна.

Өөрөөр хэлбэл, үндэсний их баяр наадмын дараа Засгийн газрын хуралдаанаар томилж магадгүй юм.

СУРВАЛЖИЛГА: Хотынхон шинэ шөлний эрэлд гарч, тарган хонь 250-350 мянган төгрөгөөр зарагдаж байна
СУРВАЛЖИЛГА: Хотынхон шинэ шөлний эрэлд гарч, тарган хонь 250-350 мянган төгрөгөөр зарагдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.