Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-30 насныхан их холбогдож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 66 хувь нь 18-30, 26.5 хувь нь 31-44, 5 хувь нь 45-аас дээш, 2.5 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 84 хувь нь эрэгтэй, 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.9 хувь нь Нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн байна.

ЗӨВЛӨМЖ: Наршилтаас сэргийлж хүүхдээ 8-10 цагийн хооронд гадаа тоглуулаарай
ЗӨВЛӨМЖ: Наршилтаас сэргийлж хүүхдээ 8-10 цагийн хооронд гадаа тоглуулаарай
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.