Өрнөд бүсийн аваргын төлөө Лейкерс, Наггетс багуудын цувралын гурав дахь тоглолт болж 114:106 харьцаатайгаар Наггетс хожлоо. Өмнөх тоглолтод Энтони Дэвисийн хожлын шидэлтийн улмаар хоёр оноогоор хожигдсон Наггетс цувралд амаргүй өрсөлдөгч болохоо батлан эхний хожлоо авч цуврал 2:1 боллоо.
Хожил байгуулсан Наггетсаас Никола Йокич 22 оноо, 10 самбар Жамал Мюрей 28 оноо 12 ашигтай дамжуулалт өгсөн бол өнөөдрийн тоглолтын Экс Фактор Жерэми Грант 26 оноо авлаа. Харин Лейкерсээс Энтони Дэвис 27 оноо авсан бол Леброн Жеймс 30 оноотой трибл дабл хийсэн хэдий ч тоглолтын турш оноогоор дутуу явсаар хожигдлоо.
Цувралын гурав дахь тоглолтод Наггетс хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.