Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы өнөөдрийн хуралдаанд үг хэлнэ. Тэрбээр олон улсын харилцааны асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Нью-Йорк хотод “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвээр 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн хурлыг есдүгээр сарын 29 хүртэл зохион байгуулж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассаблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ыг 75 жилийн өмнө байгуулахдаа энх тайван, аюулгүй байдал, хөгжил, хүний эрхийн асуудлуудлыг чухалчлан үзсэн, эдгээр 3 чиглэл нь харилцан уялдаатай зэргийг  дурдаж, яриа хэлэлцээ, зэвсгийн хяналт нь “Хүйтэн дайн”-ыг цөмийн мөргөлдөөнд хүрэхээс сэргийлснийг тэмдэглэн, шинэчилсэн НҮБ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулж чадна гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес НҮБ дэлхийн III дайн гарахаас сэргийлснийг онцолж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээр байгуулсныг дурдан, жендэрийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, геополитикийн зөрчил мөргөлдөөн, технологийн хөгжлөөс үүдэлтэй шинэ аюул зэрэг сорилтуудтай шийдвэртэй тэмцэхийг уриалав. Тэрээр КОВИД-19 цар тахал нь дэлхийн эмзэг байдал, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг харуулж байгааг онцолсон.

НҮБ-ын 75 жилийн ойг тэмдэглэх өндөр түвшний өнөөдрийн хуралдаанд 122 орны төр, засгийн тэргүүн нар үг хэлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн  мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах талаар байр сууриа илэрхийлээд байна.

Энэхүү уулзалтаар НҮБ-ын 75 жилийн ойн тунхаглалыг санал нэгтэй батлав.

 

ЦЕГ: Б.Сүндэръяаг дарамталсан этгээдийг саатуулан шалгаж байна
ЦЕГ: Б.Сүндэръяаг дарамталсан этгээдийг саатуулан шалгаж байна
 
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.