УИХ-ын Анхдугаар чуулганаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томиллоо. Түүнд хандаж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ. Тэрбээр,
"Парламентын засаглах бүхий ардчилсан улс оронд парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдоод нэг байшинд суудаггүй. Тиймээс энэ удаагийн парламент зориг гаргаад Төрийн ордноос ЗГ-ыг гаргана гэдэгт итгэж байна.
Мөн эвслийн Засгийн газар байгуулагдах хэмжээний яриа албан бусаар явагдаад байна. Эвслийн ЗГ байгуулагдсан тохиолдолд парламент суларна" гэх байр суурийг илэрхийллээ.